Компанийн танилцуулга

Монгол Тайж Металл ХХК нь 2020 онд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, өндөр хариуцлагатай, байгальд ээлтэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хаягдал өнгөт металлын дахин боловсруулалт хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлэх төслийг боловсруулж олон улсын жишигт нийцсэн цогцолбор үйлдвэрийг бүтээн байгуулах зорилготойгоор Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Бид энэхүү зорилгын дор нэгдсэн чадварлаг баг хамт олны зүтгэлээр Улаанбаатар хотын Налайх Дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт төслийн бүтээн байгуулалтыг хийж байна. 

Компанийн уриа: Хамтын зүтгэлээр хаягдлаас баялгийг бүтээнэ

Эрхэм зорилго: Бид хязгаарлагдмал баялгийг хязгааргүй боловсруулж эко эдийн засагт манлайлна.

Алсын хараа: Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, эв санаагаар нэгдсэн баг хамт олны зүтгэлээр, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан хаягдал металл дахин боловсруулах улсын жишиг үйлдвэрийг бий болгоно.

Үнэт зүйлс:

  1. Хариуцлага:
    1. Байгууллагын хувьд : Нийгэм, эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж, үндсэн болон гэрээт ажилтан, хөрөнгө оруулагчид, харилцагчдын өмнө хууль, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар бүрэн биелүүлэх
    2. Ажилтны хувьд: Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээг, ажлын стандартад заасан үүргээ үнэнчээр биелүүлэх, аюул осол, эрсдэлийг удирдах, түүнээс урьдчилан сэргийлэх,
  2. Ёс зүй
    1. Бизнесийн ёс зүй- зах зээл дээр хэрэгжиж, мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд өөрийнхөө үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чадвартай, хэлсэн үгэндээ үнэнч, шударга байдал дээр тулгуурласан ажил хэргийн соёл юм.
    2. Мэргэжлийн ёс зүй- өөрийн ажиллаж буй салбараас үл хамааран аливаа ажилд шударгаар хандан, зөвийг эрхэмлэж, мэргэжилтний ёс суртахууны ухамсар, харилцааны ёс зүй, ёс суртахуунтай үйлдлийг ойлгоно.
    3. Харилцааны ёс зүй- аман, бичгийн, цахим харилцаанд эелдэг, ил тод нээлттэй харилцах
  3. Хамтын зүтгэл- Нэгэн зорилготойгоор нэгдмэл удирдлагын хэрэгжүүлэлтээр хөдөлмөрийн үр бүр бүтээмж бий болгох
  4. Ур чадвар- Ажлын байранд шаардагдах гадаад болон дотоод чадварыг ойлгоно.
Бидэнтэй холбогдох утас
(+976) 7775-8880

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3-р хороо, Металл боловсруулах үйлдвэр

info@mongoltaij.mn

Мэдээлэл авах

Имэйл хаягаа бүртгүүлэх