Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт тал нутгийн экологийн соёлыг бүтээгч танд энэ өдрийн мэндийг “Монгол Тайж Металл” ХХК-ийн баялаг бүтээгч хамт олны өмнөөс хүргэж байна.

Манай баг хамт олон 2019 оноос хойш хаягдал өнгөт металлын дахин боловсруулах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ын хүрээнд дэвшилтэт технологи, эко эдийн засгийг дэмжих байгалийн нөөцийг хэмнэхээр хаягдал өнгөт металлын дахин боловсруулах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Бид хязгаарлагдмал баялгийг хязгааргүй боловсруулж эко эдийн засагт манлайлахаар эрхэм зорилгоо тодорхойлж шинэ үеийн үйлдвэрлэлийг нутагшуулахаар зорьж, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай явуулж байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан хөрөнгө оруулагчид, харилцагчид, үе үеийн хамт олондоо талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын зүтгэлээр Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан хаягдал металл дахин боловсруулах улсын жишиг үйлдвэрийг бий болгоно гэдэгт итгэл төгс байна.   

 

Бидэнтэй холбогдох утас
(+976) 7775-8880

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3-р хороо, Металл боловсруулах үйлдвэр

info@mongoltaij.mn

Мэдээлэл авах

Имэйл хаягаа бүртгүүлэх